Өөртөө уйлах эрх өг
Apr 13, 2021
Өчигдөр хичээлээ хийж байтал утасны цэнэг дуусчихсан…Хамгийн инээдтэй нь би үүнээс болоод яг л жаахан хүүхэд шиг эхэр татан уйлсан
Зүгээр л уйлмаар байсан юм…Сэтгэлд хурсан их гашууныг гаргахыг л хүссэн. Даанч уйлах шалтаг олдохгүй байсан нь тэр
Би өөрийгөө шийтгэж явсан энэ бүх цаг хугацаа тэр үед л тайлагдаж…Өөртөө энэ хорвоо дээр байж болох хамгийн сайхан бэлгийг өгсөн…Тайтгарал
Урт хугацаанд хоосон гэх хүндийг үүрч явсан…Хоолой боосон тэр мэдрэмж ердөө л нулимс минь дүүрсэн байж шүү дээ…
Энэ өрөвдөлтэй биш гэж үү? Нулимсан дундаа загас шиг амьдрах
Бид чинь уйлахаасаа хүртэл ичдэг болсон байна…Хүний өмнө