Хачин хүнд
Би чамдаа ямар их хайртай гэж сананаа
Санаагүйдээ нэхэн нэхэх үүрийн бүдэг зүүд шиг
Сартай шөнө л харж чадах холын бяцхан од шиг
Дахин дахин сөхөх номын нугалсан хуудас шиг
Дугтуйдаа багтаагүй хос хоёрын захиа шиг
Би чамдаа ямар их хайртай гэж сананаа
Харц ширүүдэхвий гэж газар шагайж алхмаар
Хайрчихвы гээд хүйтэн гараа халаасалмаар
Өр зүрхээ өгөөд дутвал сүнсээ ч бас зармаар
Өөр хүнд хайртай гэвэл өгчихөөд дуугүй явмаар
Би чамд ямар их хайртай гэж сананаа
Муу зүүд бүү хоргоог гэсэндээ үр минь гэж дууддаг
Муухай бүхэн холуур гэж нүдэн дээр нь үнсдэг
Сүүдэр шүргэхвий гэж сэтгэлдээ үүр засдаг
Сэтгэл нь хөрвөл явуул гэж өөртөө хүртэл тушаадаг
2022.02.14 23:31